Тод магнай
Зар
Нутаг
Онигоо
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгч
МЭДЭЭ
БӨХЧҮҮД
БАРИЛДААНУУД
ФОТО
ВИДЕО
Хийморьлог зочин
Гарьд магнай
Домог, хууч яриа
Хөгтэй явдал
Зөвлөгөө
Дүрэм журам
Тодруулга
Амжилтын амт
Бусад
Фото мэдээ
Hiimori.mn » Мэдээ
МҮБХ-ны дэд тэргүүн, МУСГЗ Д.Данзан: “Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах” барилдаан болно
2010-03-10 09:08:34
Бөхчүүд:
.
Наадам:
Нутаг:
Улаанбаатар хот
3-р сарын 27-нд нэгэн сонирхолтой, шинэлэг, цуврал барилдаан монгол бөхийн өргөөнд эхлэх гэж байна. Энэ барилдааны талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулсан юм.
-Ойрноос нэгэн шинэ барилдааны сураг дуулдаад байна. Тэр барилдааны тухай та дэлгэрэнгүй ярьж өгөөч…?
-МҮБХ 2010 онд бөхийн дэвжээдэд түшиглэн бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. Энэ зорилгынхоо хүрээнд монгол бөхийн барилдаанд урьд өмнө байгаагүй шинэ төрлийн барилдааныг санаачлан 03-р сарын 27-ноос эхлэн зохион байгуулах гэж байна. Энэ бол “Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаан” гэсэн нэртэй барилдаан юм. Барилдаан гурван үндсэн зорилготой.
Нэгдүгээрт:
Аймаг орон нутгийнхаа нэрээр байгуулагдсан, бөхчүүд болон бөхийг дэмждэг хүмүүс санаачилсан дэвжээд байдаг. Бөхчүүд нэгдээд ийнхүү бэлтгэл сургуулилтандаа хамрагддаг болсон нь нэн сайн юм. Ийм дэвжээгүй аймаг бараг байхгүй болсон. Тэгэхээр дэвжээдийг цаашид материаллаг орчин, санхүү, зохион байгуулалтын талаар улам бэхжүүлж дэмжихийн тулд аймаг орон нутаг, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, бизнесмэнүүдийн дэмжлэгийг дэвжээд рүүгээ хандуулах зорилготой юм. Одоогоор Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээнээс бусад бүх дэвжээд нэр төдий л үйл ажиллагаатай байна. Нутаг орны зүгээс наадмын үеэр дэмжлэг туслалцаа үзүүлээд бусад үед дэвжээдээ орхидог тал бий. Тийм учир тодорхой бэлтгэлийн заалгүй, дэвсгэр хивсгүй, санхүүжилтийн талаар ямар нэг дэмжлэггүй дэвжээд байгаа. Үүнийг өөрчилж, шинэ шатанд гаргая гэсэн зорилготой. Сүүлийн үед нутаг нутгаас бөх болох хүсэлтэй, зорилготой олон залуус бэлтгэлд хамрагддаг болсон болохоор анхнаас нь энэ бүхнээр хангах нь зүйтэй гэсэн үүднээс дэвжээдээ дэмжие гэсэн зорилгыг нэн тэргүүнд тавьж байгаа юм.
Хоёрдугаарт:
Хэдийгээр нутаг орных нь дэвжээ байгуулагдчихаад байгаа ч нэг нутгийн бөхчүүд хоорондоо төдийлөн эв нэгдэлтэй биш, өөр өөр газар харъяалагдаад явж байгаа тал байна. Энэ бөхчүүдийг нэг нэр, нэг тугийн дор нэгтгэхэд мөн л нутгийнхны сэтгэл, дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
Гуравдугаарт:
Барилдааны шинэ хэлбэрийг бий болгосноороо бөхчүүдийнхээ барилдааныг улам сайжруулах, ингэснээрээ монгол бөхийг улам хөгжүүлэх зорилготой юм. МБӨ-нд болдог барилдаанд 7 давж түрүүлдэг бөх сард хоёр удаа барилдаанд оролцлоо гэхэд 14 хүнтэй л барилдана. Бусад бөхчүүд үүнээс цөөн барилдана. Харин “Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах барилдаан”-нд оролцсоноор эхний 6-д шалгарах дэвжээний бөхчүүд нэг өдөр 6 удаа барилдаад 9 өдөр барилдахад 54 барилдаан, бусад дэвжээний бөхчүүд 30 барилдаан хийх жишээтэй.
Барилдахдаа янз бүрийн мэхтэй, жинтэй, хурдтай бөхчүүдтэй барилдсанаар барилдааны нь ур чадвар сайжирна. Барилдаан бол жинхэнэ сайн бэлтгэл байдаг. Одоо манай бөхчүүд хүчний бэлтгэлийг хийж байна, харин барилдааны хүчтэй, өрсөлдөөнтэй бэлтгэлийг бараг хийхгүй байна. Тийм болохоор ийм олон янзын бөхчүүд оролцсон өрсөлдөөнтэй барилдааныг бий болгож байгаад бөхчүүд маань ч их дуртай байна. Нөгөө талаасаа энэ барилдаан монгол бөхөд бидний хүсч хүлээж байгаа олон эерэг үр дүнг өгнө гэж бодож байгаа. Юуны өмнө барилдаан хурдан шуурхай болно, барилдааны ур чадвар дээшилнэ, үзэгчдийн шинэ хүрээ, давалгаа бий болно, бөхчүүдийн орлого өснө. Мөн дэвжээдийн зохион байгуулалт сайжирна, ажиллагаа нь тогтмолжино, амжилт нь ахина.
-Дэвжээдээс хэдэн бөх оролцох бол…?
-Энэ барилдааны тухай оны өмнөөс эхэлж бүх дэвжээдээр явж ярьсан. Мөн дэвжээдийн ахлагч нарыг 3-4 удаа цуглуулж семинар, зөвөлгөө хийгээд, өчигдөр барилдааны журмаа баталж, сугалаагаа сугаллаа.
Барилдаанд 15 дэвжээ оролцоно. Барилдаан 3-р сарын 27-нд эхэлнэ. Хэвлэл мэдээллээр өргөн хэмжээний зар сурталчилгаа хийнэ. Аль дэвжээнээс ямар ямар бөх орох, аль дэвжээ аль дэвжээтэй барилдах талаар бүрэн мэдээлэл хүргэнэ. Дэвжээдээс ямар ямар бөхчүүд оролцох тухай урьдчилсан байдлаар нэрсийг нь өчигдөр ахлагч нараас нь авлаа. Нэг дэвжээнээс 6 бөх орно, сэлгээний 2 бөх байна. Сэлгээний бөхтэй байна гэдэг нь энэ барилдаан 3, 4, 5 саруудад үргэлжилж явах учир бөхчүүдэд янз бүрийн шалтгаан гарч магадгүй, тэр үед сэлгэх учиртай юм. Бэртэж, гэмтэх гэж муу амлаад яахав, хөдөө гадаа явах, олон улсын чанартай тэмцээн уралдаанд явах зэрэгт сэлгээний бөх оруулах юм. Тэрнээс биш тухайн өдрийн барилдаанд барилдаад ядрахаар нь ядраагүй өөр бөх оруулна гэсэн үг биш.
-Барилдаан нь ямар журмаар явах вэ?
-Арван таван дэвжээгээ 3 хэсэгт сугалаагаар хуваалаа. Нэг хэсэгт 5 дэвжээ орсон. Дэвжээ болгон хоорондоо тойргоор барилдана. Нэг дэвжээний 1 бөх, нөгөө дэвжээний 6 бөхтэй бүгдтэй нь тойрч барилдана. Тийм учраас нэг өдөр олон барилдаан буюу 216 барилдаан гарна. 256 бөх барилдсан барилдаанд 255 барилдаан гардаг бол энэ тойргийн барилдаан маань түүнээс арай цөөн, 128 бөхийн барилдаанаас бол их байгаа. Барилдааны үндсэн хугацааг 8 минутаар тогтоосон. Энэ хугацаанд хаялцаагүй тохиолдолд одоогийн мөрдөж буй дүрмээр барьц сонгон барилдана. Гэхдээ барьц өгч буй бөх учраагийнхаа зодогны хормой, суганаас барьсан хоёр гарны барьцтай байна. Эндээс барилдаан яаж гарах нь вэ гэдгийг харах, турших бас нэг зорилго байгаа юм.
-Олон өдрөөр үргэлжилнэ гэхээр их сонирхолтой юм аа. Тэргүүн байраа яаж шалгаруулах бол…?
-Урьдчилсан барилдаанаас хэсгээсээ 1,2-оор шалгарсан 6 дэвжээ гарч ирнэ. Энэ зургаан дэвжээ 1-6-р байрын төлөө хоорондоо өмнөх аргачлалаар барилдана. Ингэсэн нь ямар учиртай юм бэ гэхээр зарим тохиолдолд нэгээр гарсан гурван дэвжээ 1,2,3-р байрны төлөө, 2-оор гарсан дэвжээ 4, 5, 6-р байрны төлөө барилддаг. Харин энэ барилдаанд дэвжээдийг сугалаагаар хуваасан учраас нэг хэсэгт сайн бөхтэй дэвжээд орчихсон, нөгөө хэсэгт арай сулавтар дэвжээд орсон тал бий. Тийм учраас нэг, хоёроор гарч ирсэн 6 багийг зургууланг нь холиод 1-6-р байрны төлөө барилдуулах юм.
-Шагналын сангаа хэрхэн бүрдүүлж байгаа вэ?
-Барилдаанд оролцох дэвжээнүүд шагналын санд нэг, нэг сая төгрөг урьдчилан оруулна. Бид эхлээд сая төгрөг шагналын санд оруулах боломж, бололцоо, шаардлага байна уу, ердөө билетнийхээ орлогоос шагналын сангаа байгуулаад явах уу гэдгийг дэвжээдийнхээ ахлагч нараас асууж, зөвлөлдсөн. Дэмждэг газруудаасаа энэ мөнгийг гаргах боломжтой гэж ахлагч нар мэдэгдсэн. Багууд өөрийн гэсэн тугтай байна, тугаа бөхийн өргөөнд байрлуулна. Мөн өмсгөл, дээл, хувцасаараа ижилсэх зэрэг ярьсан зүйл нэлээд байна. Барилдаанаас өмнө дэвжээ болгон барилдааандаа хэрхэн бэлдэж байгааг нь телевизийн цуврал нэвтрүүлэг хийж цацна. Ийнхүү монгол түмэн маань нэгэн шинэ төрлийн барилдааныг амтархан үзэх боломж нээгдэж байна.
-Өмсгөлийн хувьд нөгөө стандартад нийцүүлсэн зодогтой барилдах уу?
-МҮБХ-ноос бөхийн зодгийг стандартад нийцүүлж суганы ухаадсыг томруулах зорилготой ажиллаж байгаа. Бөхчүүд маань ч үүнийг эсэргүүцэхгүй байгаа. Гэхдээ энэ барилдааны өмнө заавал шинэчлэх нь цаг хугацааны хувьд ямар вэ гэдгийг дэвжээдийн ахлагч нартай бид ярилцсан. Энэ барилдаанд амьдралын бололцоотой улсын цолтнуудаас гадна аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүд нэлээд хамрагдаж байгаа. Эдгээр бөхчүүд маань 130,000 төгрөгийн зодог шуудаг хийлгээд өмсөх боломж бололцоо нь ямар вэ гэдгийг ярилцаад заавал энэ барилдааны өмнө өмсгөлөө шинэчил гэж шахахгүй байхаар шийдсэн. Гэхдээ шийдвэр гаргаад соль гэх юм бол бид татгалзах зүйлгүй, холбооныхоо шийдвэрийг л дагана гэдгээ бөхчүүд маань ярьж байна. Ер нь дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр нар ч зодгоо стандартад нийцүүлэн хийх нь монгол бөхөд өгөөжөө өгнө гэдгийг хэлж, энэ ажлыг дэмжиж байгаа юм. Жич: Энэ ярилцлагыг авахын урьд өдөр дэвжээдийн ахлагч нар хуралдаж сугалаа сугалж 15 дэвжээг 3 хэсэгт хувааж, ямар багууд хоорондоо барилдахаа сугалцгаасан юм. Энэ удаа дэвжээд маань гурван хэсэгт хэрхэн хуваагдсаныг доорхи танилцуулгаас харна уу. Дараагийн дугаартаа бид ямар дэвжээд хоорондоо сугалаа таарсан болон уг дэвжээнээс ямар, ямар шилдэг бөхчүүд энэ цуврал барилдаанд оролцох тухай дэлгэрэнгүй мэдээлэх болно.
“А” хэсэгт
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ, Дорнод аймгийн “Дорнын барс” дэвжээ, Ховд аймгийн “Ховд” дэвжээ, Завхан аймгийн дэвжээ , Сэлэнгэ аймгийн “Таван Хан” дэвжээ
“Б” хэсэгт
Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээ, Дундговь аймгийн “Хурхарцага” дэвжээ, Баян-Өлгий аймгийн дэвжээ, Булган аймгийн дэвжээ, Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээ
“В” хэсэгт
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ, Увс аймгийн “Увс нуур” дэвжээ , Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ, Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээ , Өмнөговь аймгийн “Ажнай” дэвжээ
:: Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
:: Сэтгэгдэл
Нийт:
:: МАНАЙ НУТАГ
Улаанбаатар хот
Архангай аймаг
Баян - Өлгий аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Говь Алтай аймаг
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дорноговь аймаг
Дорнод аймаг
Дундговь аймаг
Завхан аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Өмнөговь аймаг
Сүхбаатар аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг
Хөвсгөл аймаг
Хэнтий аймаг
Онцлох мэдээ
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь
Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний...
2010/06/08
Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Алтаргана-2010" Буриад бөхийн барилдаан
2010/07/28
15 аймагт шинэ арслан төржээ
2010/07/22
Ч.Санжаадамба Монгол туургатны наадмын босоо...
2010/07/20
сурталчилгаа
сурталчилгаа
300px × 180px
Hiimori.mn on Facebook
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
:: Зурагтай мэдээ
Шинэ цолтонгууд -...
Арван жилийн...
"Амжилтын амт" -...
"Амжилтын амт"...
Начин болсон...
Он оны начин...
Дэлхийд ганцхан...
:: Үндэсний спортыг дэмжигч албан ёсны түншүүд
ТОП ТҮНШ
ТҮНШҮҮД
Нүүр хуудас
Бидний тухай
Сурталчилгаа байрлуулах
Санал хүсэлт
Холбоо барих
Copyright © 2009 Дизайн болон Програмыг
B1 LLC
Үндэсний спортын портал сайт
Hiimori.mn
WWW.HIIMORI.MN сайтнаас зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.