Тод магнай
Зар
Нутаг
Онигоо
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгч
МЭДЭЭ
БӨХЧҮҮД
БАРИЛДААНУУД
ФОТО
ВИДЕО
Хийморьлог зочин
Гарьд магнай
Домог, хууч яриа
Хөгтэй явдал
Зөвлөгөө
Дүрэм журам
Тодруулга
Амжилтын амт
Бусад
Фото мэдээ
Hiimori.mn » Мэдээ
Аюуш арслангийн дээлийн сугыг ханз татсан бөх
2010-03-09 09:33:27
Бөхчүүд:
П.Сүхбат
Наадам:
Нутаг:
Баянхонгор аймаг
Ардын хувьсгалын 88 жилийн түүхэнд Баянхонгор аймгаас П.Аюуш 1949 оны ардын хувьсгалын 28 жилийн ойгоор үзүүр түрүүний барилдаанд дархан аварга Ш.Батсуурийг давж Монгол Улсын арслан цол хүртсэн нь хамгийн том амжилт нь ажээ. Түүний дараа гарьд П.Сүхбат улс хувьсгалын 70 жилийн ойгоор харьшгүй хүчит дархан аварга Б.Бат-Эрдэнийг ид залуу үед нь наадмын зүлэг ногоон талбай дээр өвдөг шороодуулж үзүүрлэсэн манай улсын шилдэг бөхчүүдийн нэг. Тэр жилийн наадмын үзүүр түрүүны барилдаанд улсын аварга О.Балжинням гарьд П.Сүхбатыг давж тэгш ойн жил түрүүлсэн Увсын хоёр дахь аварга болсон түүхтэй.
Харин анхны харцага цолыг 2009 онд Баянбулаг сумын уугуул Д.Батболд хүртэж наадамчин олноо баярлуулсан. Мөн 10 гаруй начин цолтон төрснөөс улсын начин Ч.Баасанхүүг энгүй хүчтэй байсан гэж ярьдаг билээ.
1961 онд болсон Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад барилдаж эхэлснээсээ хойш бөхийн зүлэг ногоон дэвжээнээ 20 гаруй жил барилдаж «өсөх идэр» начин цол хүртсэн байна. Тэрээр Баянхонгор аймгийн богд суманд алдарт арслан П.Аюушийн төрж өссөн голд 1938 онд эхээс мэндэлжээ. Ламын гэгээний ногоон зодогтнуудын залгамж халаа хүчитнүүдийн нэг нь байсны учир хэзээний монгол эрийн хийморь Сүлдэнд мөнхөд оршдог адуу хэмээх тэнгэрлэг хүлгийг сэтгэл зүрхээрээ хайрлаж ирсэн эр хүн. Бүр багаасаа өсгөлүүн биетэй, их хөдөлгөөнтэй, эрдүү сэргэлэн хүүхэд байлаа гэж хожим дурсан ярьсан. 15-17 настай байхдаа өөрөөсөө дүү хүүхдүүдийг тугал, бяруу, шар үхрийн нуруун дээр тавьчихдаг байж. Мөнөөх хүүхдүүд нь хэдхэн тонгочиход нь л үсрээд өгдөг байсан гэнэ. Ч.Баасанхүү энэ л үеэсээ барилдахын хорхой ид асч эхэлсэн бөгөөд үеийнхнээсээ хол илүү болж томчуудтай ана мана үзэлцдэг болсон ажээ. Тэрээр 1956 оны хавар сүүн завод дээрээс хөдөөх гэрлүүгээ эмнэг үрээтэй явж байгаа Аюуш арслантай хээр тааралдан гурав барилдахдаа хоёр хаяж, нэг унасан юмсанж.
Тэгэхэд Ч.Баасанхүү 18-тай байсан бол Аюуш арслан 35-тай байжээ. Аюуш гуай сайхан шар ат уначихсан дээлтэй явж байж. Харин барилдахдаа арслангийн дээлийн сугыг урчихсандаа Ч.Баасанхүү их л гэмшиж байсан байна. Түүний оролцсон анхны том тэмцээн нь 1961 оны бүх ар түмний анхдугаар спартакиадын бөхийн барилдаан байлаа. Тухайн үед аймгаасаа шалгаран ирж улсын сайчуудтай гар зөрүүлэн хүчийг үзэхдээ муугүй амжилт үзүүлэн 28 бөхөөс 19 давжээ. Ч.Баасанхүүг Гандан өөд айлд очих гээд явчихсан хойгуур спартакиадын бөхийн барилдааны дүнгийн хурал болж адилхан 19 давсан Увсын М.Цэрэндоржид улсын начин цол олгосон гэнэ.
«Адилхан 19 давсан танд яагаад начин цол олгоогүй юм бэ. Хуралд оролцоогүйтэй холбоотой юу» гэж асуухад «Түүнээс ч болоогүй байх аа» гэж хариулав. Үнэндээ шатарчилсан барилдаанд хэн хэндээ унасныг бус хэн хэдэн даваатайг л голлон харгалздагийг огт тоогоогүй өнгөрсөн гудиггүй, жудагтай зантай нь холбоотой биз. Спартакиадын дараахан нь болсон улсынхаа их баяр наадамд Ч.Баасанхүү арслан аймгийнхаа хэдэн залуучууд болох шинэхэн улсын начин П.Нямжанцан, аймгийн арслан Ядмаа, Б.Бордух, А.Шаравсамбуу, Ёндон, Ч.Баасанхүү нарыг дагуулан ирж зодоглосон байна. Энэ наадамд П.Нямжанцан нь улсын арслан Ж.Чойжилсүрэнгээр тав давж начин цолоо баталсан бол Ч.Баасанхүү нь Б.Түвдэндорж аваргаар тав давж начин цол хүртсэн билээ. Тэгэхэд П.Аюуш арслан Ч.Баасанхүүд маш том тус хүргэснээр тэр улсын начин цол хүртсэнээ бүр хожим хойно нь улсын засуул Лүгдэв гуайгаас сонссоноо бидэнд хуучилсан.
Тэр наадмын тавын даваанд эхлэн ам авсан дархан аварга Б.Түвдэндорж Дорноговийн харъяат Д.Рэнцэндорж дараа нь босч ам авсан. Дамдин аврага Ч.Баасанхүүг тус тус амлаад авчихсан байхад нь П.Аюуш арслан өөрийн нэр нүүр, үнэ хүндээрээ хоёр аваргаас гуйж байж тэр дор нь амласан бөхчүүдийг нь солилуулснаар Ч.Баасанхүү нас ахимаг аваргыг орхин улсын начин хэмээх эрхэм цолыг хүртсэн ажээ. Шинэхэн начин Ч.Баасанхүү 1962 онд улсад явж барилдах хүсэл их байсан ч аймгийнх нь 20 жилийн ой болсон учир түүнийг улсад явуулаагүй байна. Ч.Баасанхүү Улсын наадамд зургаан жил дараалан дөрөв давж Үнэнхүү сайн начин болохоо баталж чадсан хүчтэн юм. Тэрээр улсад хоёр удаа шөвгөрөхдөө хоёуланд нь аврага цолтой бөхийг давсан бол зургаан удаа дөрөв даваад тавын даваанд өгдөг шороодохдоо тухайн цаг үедээ яах ч аргагүй толгой бөхчүүдийн тоонд орж байсан мундагчууд болох дархан аврага Х.Баянмөнх, Улсын арслан Д.Жамц, П.Дагвасүрэн, Ө.Эрдэнэ-Очир, улсын заан Ц.Гомбодорж, У.Пүрэв нарт унасан байдаг.
«Та энэ олон жил дараалан дөрөв давахдаа нэг, хоёрт нь ч болтугай тав даван шөвгөрчих боломж байгаагүй юм уу» гэж нэгэн хүн асуухад «Үнэнийг хэлэхэд яг тэр жилүүдэд би ямар ч хүнийг хаяна гэж боддог байсан юм шүү.» Тэгээд ч шөвгөрхийн төлөө тэгтлээ улайран зүтгэдэггүй байв. Ямар сайндаа зарим хүнийг тавын даваанд намайг авчихаач гэж гуйж авахуулаад барилдаж байхав дээ тэгэхгүйгээр өөрийнхөө ээлжинд ам аваад барилдчихвал хаячихаж болохоор хүмүүс байж л байсан. 1967 оны наадмын тавын даваанд У.Пүрэв зааныг гуйсаар байж авахуулаад хоёр удаа дөрөв хөллүүлсэн ч гүйцээж чадахгүй байсаар унасан. У.Пүрэв тун caйн заан байсан юм шүү. Ялангуяа хөлс гаргаад ирэхийн цагт мөн ч лутдаа гээд магтаад авав. Харин 1965 онд Д.Жамц арслантай тавын даваанд барилдсан барилдаандаа жаахан харамсангуй «Би үнэндээ унаагүй шүү» гэж хариулжээ.
Хонгор нутгийн энгүй хүчит начин хамгийн сүүлд 1984 оны улсын баяр наадмаар зодоглосон байна. Харин 1985 онд спортын төв ордны хагас сайны барилдаанд хоёр даваад эдүгээгийн улсын гарьд Д.Баярааг улсын начин цолтой байхад нь гурав амлаж аваад унасан. Маргааш нь мөн даваанд Баяраагаа дахин авч байгаад ганц сайхан ачиж даваад, дөрөвт Д.Пүрэвсүрэн начинг авч давснаас хойш дахин заалны барилдаанд гараагүй гэдэг.
Эх сурвалж: Нийслэл таймс М.Золбаатар
:: Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
:: Сэтгэгдэл
Нийт:
:: МАНАЙ НУТАГ
Улаанбаатар хот
Архангай аймаг
Баян - Өлгий аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Говь Алтай аймаг
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дорноговь аймаг
Дорнод аймаг
Дундговь аймаг
Завхан аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Өмнөговь аймаг
Сүхбаатар аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг
Хөвсгөл аймаг
Хэнтий аймаг
Онцлох мэдээ
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь
Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний...
2010/06/08
Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Алтаргана-2010" Буриад бөхийн барилдаан
2010/07/28
15 аймагт шинэ арслан төржээ
2010/07/22
Ч.Санжаадамба Монгол туургатны наадмын босоо...
2010/07/20
сурталчилгаа
сурталчилгаа
300px × 180px
Hiimori.mn on Facebook
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
:: Зурагтай мэдээ
Шинэ цолтонгууд -...
Арван жилийн...
"Амжилтын амт" -...
"Амжилтын амт"...
Начин болсон...
Он оны начин...
Дэлхийд ганцхан...
:: Үндэсний спортыг дэмжигч албан ёсны түншүүд
ТОП ТҮНШ
ТҮНШҮҮД
Нүүр хуудас
Бидний тухай
Сурталчилгаа байрлуулах
Санал хүсэлт
Холбоо барих
Copyright © 2009 Дизайн болон Програмыг
B1 LLC
Үндэсний спортын портал сайт
Hiimori.mn
WWW.HIIMORI.MN сайтнаас зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.