Тод магнай
Зар
Нутаг
Онигоо
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгч
МЭДЭЭ
БӨХЧҮҮД
БАРИЛДААНУУД
ФОТО
ВИДЕО
Хийморьлог зочин
Гарьд магнай
Домог, хууч яриа
Хөгтэй явдал
Зөвлөгөө
Дүрэм журам
Тодруулга
Амжилтын амт
Бусад
Фото мэдээ
Hiimori.mn » Мэдээ
Даян аварга А.Сүхбат хамгийн их цочир алхам хийдэг бөх үү
2010-03-03 09:38:17
Бөхчүүд:
А.Сүхбат
Наадам:
Нутаг:
Төв аймаг
Бөхийн хорхойтнууд байтугай бөх муухан гадарладаг хүн ч зөвхөн А.Сүхбатын барилдааныг үзэх гэж бөхийн өргөө рүү зүтгэдэг байсан үе бий. Үнэндээ ч тэр эр бяр, уран мэхийг гайхуулсан олон олон барилдаанаараа шуугиулж байсан нэгэн.Харамсалтай нь дэндүү эрт зодог тайлан өөрөө ч, өрөөлийг ч гүн хямралд оруулаад авсан. Ийнхүү зодог тайлсан нь түүний нэгэн цочир алхам байлаа. Өдгөө тэрээр ясны бөх зангаа тавилгүй “Олимп” сургуулиараа болон бөхийн өргөөнд болох барилдаануудыг алгасалгүй үзэн хорхойгоо дарж яваа. Солонгосчуудтай хамтран Монголд сөжү үйлдвэрлэнэ хэмээн баахан хөл болоход нь олон хүн даян аваргаа архины бизнест хөл тавилаа хэмээн дургүйцэж байсан.
Энэ ч түүний бас нэгэн цочир шийдэл байсан гэхэд болно. Дархан Уул аймагт орших “Дамонтрейд” хэмээх “Ноёд” группын Г.Буяндоржийн архи, спиртийн үйлдвэрийг худалдан авсан нь багагүй хэл ам дагуулсан. Улаан буудайнаас спирт үйлдвэрлэх талаар “А” ч үгүй аварга маань ах А.Батсүхийгээ Дарханд томилж, архийг авдар авдраар нь үйлдвэрлэх тохиролцоо хийсэн гэдэг. Гэвч боловсон хүчин, инженер, ажилчдаа нэг нэгээр нь алдсаар уяач А.Батсүх нэг л өдөр үйлдвэрийг нь зогсоож, эргээд адуу малаа бараадсан гэдэг юм билээ. Энэ үед А.Сүхбат аварга “хөөрхөн” мөнгөөр үнэ цохиж авсан бизнесээ дампууруулахгүйн тулд хамтран ажиллах байгууллага, гарц хайж эхэлсэн гэдэг. Чингээд Солонгосын нэгэн компанийн хөрөнгө оруулалтаар цагаан будааны архи буюу сөжү үйлдвэрлэн, дотоодын зах зээлд нийлүүлэхээр шийдэн өдөр судраа ч товлож байсан. “Монголд үйлдвэрлэсэн сөжү” нь мэргэн санаа байсан авч төд удалгүй сураг гарахаа больсон.
Түүний ээлжит цочир “бэлэг”-ийн нэг нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Тунхаг бичиг” илгээсэн явдал. Даян аварга тунхагтаа “Би улсад гурав түрүүлэхдээ нийтдээ гурван сая төгрөгийн шагнал авсан. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, ядарч сульдан, ялж ялагдаж байж амжилтад төрүүлсэн нэг нөхөр түрүү бөхийн шагналаас 40-50 дахин илүү 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд, тунаж барилддаг бидний ховор агшныг үзээд маасайтал инээгээд сууж байхыг нь харахаас ой гутдаг.
Цөөн хэдэн бөхчүүд л найраа авлигачдад идэгдэж, олон түмэнд нэр хүнд нь уначихжээ. Энэ байдлаа даруй засахгүй бол үзэгчид ирэхгүй, үзэхгүй болж Монгол бөх мөхөлд хүрэх нь. Монгол наадам, Монгол бөх шударга барилдаанаар үргэлж наадамчдаа баясгадаг. Би Монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно” хэмээсэн байдаг. Ажил хэргийг нь тойрсон энэ мэт зүйлээс гадна эхнэр Баясгалангаасаа өрх тусгаарлан 120 мянгатад залуухан бүсгүйтэй амьдарч байна гэгчлэнгийн хувийн амьдралыг нь тойрсон шуугиан ч тасраагүй. Харин тэрээр даян аварга Г.Өсөхбаярын цолны найр дээр эхнэрээ дагуулан ирснээр энэ ярианд цэг тавьж чадсан. Түүний бас нэг мэргэн санаа нь цагаан хоолтон болж, махнаас ангид байх шийдэл нь байв. Эр бяр нь жигдэрсэн бөх хүнд махнаас гарна гэдэг чоно махнаас гарахтай л адил хэрэг мэт санагдах биз, бусдад. Гэсэн ч аварга цагаан хоолтон болж махнаас гарснаас хойш бүтэн жилийн нүүрийг үзэж байгаа аж.
Өөрөө ч энэ тухайгаа болдог л юм байна хэмээн дотныхондоо ам алддаг гэнэ. Аварга маань махнаас гарсан ч таван хошуу мал дээр буга галуу тэргүүтнийг нэмэн арван хошуу малтай болоод байгаа. Max идэхгүй байж малаар яах нь вэ гэсэн сониуч заримынх нь амыг “мах идэхгүй ч малаа өсгөнө” хэмээн таглаж суудаг гэнэ лээ. Харин аварга сүүлийн үед биллъярдад нугасгүй болж хожигдвол даагаа нэхэн хэдэн цагаар ч хамаагүй тоглодог болсон гэнэ лээ. Тамирчин хүний зан тэр биз. Ийнхүү МУ-ын гавъяат тамирчин, даян аварга А.Сүхбат хамгийн их цочир алхам хийдэг бөхөөр тодрох нь бололтой.
Эх сурвалж: Нийслэл таймс
:: Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
:: Сэтгэгдэл
Нийт:
:: МАНАЙ НУТАГ
Улаанбаатар хот
Архангай аймаг
Баян - Өлгий аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Говь Алтай аймаг
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дорноговь аймаг
Дорнод аймаг
Дундговь аймаг
Завхан аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Өмнөговь аймаг
Сүхбаатар аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг
Хөвсгөл аймаг
Хэнтий аймаг
Онцлох мэдээ
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь
Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний...
2010/06/08
Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Алтаргана-2010" Буриад бөхийн барилдаан
2010/07/28
15 аймагт шинэ арслан төржээ
2010/07/22
Ч.Санжаадамба Монгол туургатны наадмын босоо...
2010/07/20
сурталчилгаа
сурталчилгаа
300px × 180px
Hiimori.mn on Facebook
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
:: Зурагтай мэдээ
Шинэ цолтонгууд -...
Арван жилийн...
"Амжилтын амт" -...
"Амжилтын амт"...
Начин болсон...
Он оны начин...
Дэлхийд ганцхан...
:: Үндэсний спортыг дэмжигч албан ёсны түншүүд
ТОП ТҮНШ
ТҮНШҮҮД
Нүүр хуудас
Бидний тухай
Сурталчилгаа байрлуулах
Санал хүсэлт
Холбоо барих
Copyright © 2009 Дизайн болон Програмыг
B1 LLC
Үндэсний спортын портал сайт
Hiimori.mn
WWW.HIIMORI.MN сайтнаас зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.