Тод магнай
Зар
Нутаг
Онигоо
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгч
МЭДЭЭ
БӨХЧҮҮД
БАРИЛДААНУУД
ФОТО
ВИДЕО
Хийморьлог зочин
Гарьд магнай
Домог, хууч яриа
Хөгтэй явдал
Зөвлөгөө
Дүрэм журам
Тодруулга
Амжилтын амт
Бусад
Фото мэдээ
Hiimori.mn » Мэдээ
Арслангийн энтэй гарьд
2010-02-25 09:18:54
Бөхчүүд:
И.Доржсамбуу
Наадам:
Нутаг:
Булган аймаг
СУМЫН "ГООЖУУР" АЙМГИЙН "АТАМАН" БОЛСОН НЬ
Булган аймгийн Гурванбулагийн хүү Ишдоржийн Доржсамбуу хэмээх үеийнхнээсээ биеэр хавьгүй том хүүг сумынх нь дунд сургуулийн багш "арын хаалгадаж" аймгийн аварга шалгаруулах тэмцээнд авч явжээ. "Арын хаалгадаж" гэхийн учир нь тэр сургуулийнхаа үндэсний бөхийн барилдаанд ердөө 11-т жагссан байж. Гэтэл өмнөх арван хүүг нь ардаа үлдээн, Доржсамбууг урдаа барин аймаг орсон нь багшийнх нь хувьд "том толгой" гаргасан хэрэг байлаа.
Хамгийн гайхалтай нь сумандаа ардуур орсон хүү аймагт очоод гялалзтал барилдах нь тэр. Ингэж л сумын сургуулийн биеийн тамирын багшийн мэдрэмжээр нэгэн сайхан бөх мэндлэх зам нээгдсэн юм. Гурванбулаг сумаас тухайн үед улсын наадамд цойлж, алдар цол хүртсэн бөх байсангүй. Харин Доржсамбуу бөх болж, нутаг усныхаа нэрийг дуурсуулж явна.
Г.ӨСӨХБАЯРЫГ ОРХИЖ, ЦЭРГИЙН АРСЛАН ЦОЛ ХҮРТЭВ
Аймгийн аваргаар нэрээ гаргаж, ирээдүйтэй хүү болох нь илт мэдрэгдсэн Доржсамбуу цэрэгт татагдлаа. Мэдээж, арми гэдэг их далайд орсон цэргүүд хоорондоо барилдаж, бас ч үгүй бөхөд дуртай дарга нар нь хотын томоохон бөхчүүдэд ирээдүйтэй залуу ирсэн тухай цахилгаан илгээдэг байж. Ингээд "Алдар"-ын Б.Ганбаатар арслан нэг удаа Доржсамбууг шинжжээ. Үнэхээр сайхан бие бялдартай, гүдэсхэн зантай хөдөөний хүүг "Алдар"-т авлаа. "Алдар" бол цэрэгт ирсэн залуучуудаас шилж шүүж аваад, бөх болгох замд нь оруулдаг буянтай газар. Доржсамбуу удаж төдөлгүй цэргийн арслан цол хүртлээ. Тэр цэргийн наадмын үзүүр түрүүнд өдгөөгийн даян аварга Г.Өсөхбаярыг орхиж түрүүлсэн байдаг.
ӨРӨВЧ СЭТГЭЛИЙН ГЭМ
Гарьдад нэг муу тал бий нь өрөвч сэтгэл. Улсын заан Д.Амгаа нэгэнтээ "Хувиа бодсон тамирчин л спортод амжилт гаргадаг" гэж хэлсэн нь бий. Тэгвэл Доржсамбуу энэ үгийг тэрслэх гэсэн шиг нэгэн. Цэргийн арслан цолтойдоо гялалзтал барилдаж, улсын цол хүртэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орсон байхдаа С.Мандах /уг нь тэд нэг нутаг биш/ найзыгаа улсын цол авах хөг нь өнгөрөхвий гэхдээ тэр жил тун сайхан байхдаа дөрвийн даваанд авсан юм. Харин дараа нь Гурванбулагийн тун сайхан эр гэгддэг Ц.Цогтжаргалыг мөн тавын даваанд авч тахимаа өгсөн. Цогтжаргал бол гарьдын дуү Ёндонсамбуугийн үй зайгүй найз гэдэг. Мөрөөдөл болсон улсын цолныхоо босгон дээр ирчихээд, нутгийн ах руу харж ч чадахгүй, гуйж ч хэлж чадахгүй бүлтгэнэж суугаа Цогтжаргал руу Доржсамбуу огт харалгүй хажуугаар нь өнгөрчээ. Гэхдээ асарт очиж ам авахдаа нэрийг нь эрхгүй хэлсэн юм. " Ингээд тэр бас нэгэн наадмаа хүнд өгчихөв. Харин өнгөрөгч наадмаар тэр ахласан галд нь багтсан аймгийн арслан Э.Энхбатыг мөн л тавын даваанд авчихлаа. Хожим нэгэн ярилцлагадаа И.Доржсамбуу шинэ начин Э.Энхбатын найран дээр ч очиж амжаагүйгээ дурссан нь бий. Өөрөөр хэлбэл, тэр мөнгө төгрөг харж унасангүй харин бөхчүүдийн хэллэгээр "нутаг руугаа харж" өвдөглөсөн нь энэ. Хэдийгээр хувийн амжилт, ахиу цол хүртэх нь чухал боловч гарьдын хувьд илүү уужуу сэтгэл гаргасан ийм тохиолдлууд бий.
УВСЫН Б.ГАНБАТАД МОЛИГОДУУЛСАН НЬ
Зургаагийн даваа цолгүй байхад улсын заан цол начин цолтнуудад уулын оргил мэт хол санагддаг байж. Учир нь шөвгийн дөрөвт үлдэнэ гэдэг тавын даваанаас хойш дахиад хоёр даваа хэрэгтэй. Гэвч үнэхээр өөрийгөө чансаатай, чадалтай гэж болсон залуус тийш зүтгэнэ. Хэр баргийн нэг нь замаасаа буцаж, тавын даваанд хэдэн төгрөг аваад өвлийнхөө идшийг ядаж хийхээ боддог байсан нь саяхан. Харин И.Доржсамбуугийн хувьд дээр дурьдсан гурван тохиолдлоос өөрөөр өөрийгөө чамлаж, доогуур унах тухай бодсон үгүй. Тэр жил Увсын "улаан хүү" Б.Ганбат заан цолд зүтгэлээ. Нутгийн том цолтой олон бөхчүүд түүнийг нэлээд хэдэн даваанд "өргөсөн" ч зургаагийн давааг аргагүй өөрөө аргалах шаардлага гарав. Түүний учраа элдэв "мотор"-гүй И.Доржсамбуу. Барилдаан эхэлж Булганы залуу Ганбатын ард гарлаа. Гарцаагүй давахаар барьж авсан яг энэ үед өрсөлдөгч нь элэг уяагаа гараараа шудраад тайлчихлаа. Монгол бөхийн дүрмээр элэг уяа нь тайлагдсан бөхтэй барилдах учиргүй тул Ганбатыг аргагүй байдлаас чөлөөлж, элэг уяаг нь уяулав. Ингээд ард гарсан байрлалыг Доржсамбууд эргээд өгсөн ч барилдааны явц дунд авч залгаж хийсэн мэх, зогсоож байгаад дахиж эхлүүлсэн хоёрт их ялгаа бийг харуулж Ганбат тун амархан барьцаа тавиулчихлаа. Харин дараа нь Б.Ганбат ганган хийдэг хавираа дараалж хийснээр Булганы эалууг давсан. Гэлээ ч Доржсамбуу энэ явдлын тухай дахиж дурьдаагүй нь хичнээн жудагтай, гүдэсхэн эр болохынх нь гэрч болсон билээ. "Өө, дараа нь барьцаа аваад л бараагүй юм чинь. Одоо тэр өнгөрсөн явдлыг яриад ч яахав дээ" гэж тэр энэ барилдааны талаар хэлсэн нь бий.
ЭЦГИЙНХЭЭ ИТГЭЛ, СЭТГЭЛД ХҮРЭХИЙН
ТӨЛӨӨ
Есөнзүйл суманд болсон даншиг наадамд Монголын тухайн үеийн шилдэг бөхчүүд очсон юмдаг. Булганы Гурванбулагийн залуу тэгэхэд долоо давж, улсын заан цолны болзлыг хангасан. Гэвч хэсэг хугацааны дараа эл наадмаар цол олгох боломжгүй тухай яриа гарчээ. Тэр үед гарьдын аав тэнгэрт хальсан байна. Бурхны оронд одохынхоо өмнө аав нь хүүгээ "Улсын заан цолтон" гэж бодож байсан нь хожим Доржсамбууг тэрхүү цолыг хүртэхээр зүтгэхэд их нөлөөлсөн гэдэг. "Аав минь намайг улсын заан гэж бодож байгаа. Би тэр бодолд нь хүрэх ёстой" гэж гарьд хичээдэг байжээ. Энэ л бодол түүнийг ирлэж, өдөр бүр бэлтгэл хийж, өрсөлдөгчөө хэрхэн давах тухайгаа бодолхийлэхэд хүргэдэг байж. Нутгаасаа ч цөөхөн гарсан Ишдорж гуай улсдаа цуутай бөх болсон хүүгээрээ бахархаж, түүгээрээ жаргадаг байсны хариуг хүү нь тийнхүү хичээл зүтгэлээрээ хожим хариулж, улсын заан цолны босгыг давсан. Зааны босгыг даваад зогсохгүй бүр үзүүр түрүүнд үлдэж, төрийн есөн хөлт цагаан тугийг есөнтөө тойрох хувь заяасан билээ.
БАРИУ ЗОДОГТОЙДОО ДАВААД БАЙДАГ ЮМ БИШЭЭ
Тэр 40 хүрлээ. Бөхийн хувьд энэ насандаа амжилт гаргаж, улсын наадамд түрүүлнэ гэдэг тун хэцүү. Гэлээ ч Доржсамбуу урьдын адил өдөр бүр бэлтгэлээ хийж, өөрөөсөө 20 дүү залуустай барилдаан бүрт ноцолдсоор яваа. Ясны бөх гэгддэг Х.Баянмөнх аварга 44 насандаа улсын наадмын түрүүг авсан түүх бий. Харин Б.Бат-Эрдэнэ аварга айхавтар олон түрүүлсэн ч тэр чинээнд хүртэл дээгүүр барилдаагүй билээ.
Залуу бөхчүүд гарьдын бярыг ихэд гайхдаг. Зарим нь бүр түүний барилдааны амжилтыг бариу зодогтой нь холбон тайлбарлаж, бөхийн холбооныхонд "алтан хошуу" хүргэсэн ч гэдэг. Ингээд холбооныхон гарьдыг жаахан сэрдсэн юм биз дээ. Гарьд ч "Миний зодог яг стандартын дагуу. Итгэхгүй байвал очоод үзүүлье" гэж. Ингээд хэдэн хоногийн дараа холбооны тэргүүлэгчдийн өмнө гарьд зодгоо өмсөж үзүүлсэн юм. Ямар ч илүү дутуу зүйл байсангүй. Яг л стандартад тохирсон зодог байлаа. "Энэ зодгондоо биш л дээ. Харин олон жил барилдаж буйн хувьд би ямар ч бөхийн барьцыг тавиулаад сурчихсан юм. Үүнд л учир бий" гэж гарьд хэлж байна.
Монгол бөхийн жудаг ёсыг эааж, давшиж дайрсан дайчин барилдаантай гарьд И.Доржсамбуу бол хүнийхээ хувьд ч бөхийнхөө хувьд ч монгол түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Улсын наадамд түрүүлж гэмээнэ хичнээн олон хүн баярлах бол. Түүнд тийм боломж, итгэл бий гэдэгт итгэнэм.
Эх сурвалж: Зууны мэдээ Р.Гэгээ
:: Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
:: Сэтгэгдэл
Нийт:
:: МАНАЙ НУТАГ
Улаанбаатар хот
Архангай аймаг
Баян - Өлгий аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Говь Алтай аймаг
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дорноговь аймаг
Дорнод аймаг
Дундговь аймаг
Завхан аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Өмнөговь аймаг
Сүхбаатар аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг
Хөвсгөл аймаг
Хэнтий аймаг
Онцлох мэдээ
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь
Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний...
2010/06/08
Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Алтаргана-2010" Буриад бөхийн барилдаан
2010/07/28
15 аймагт шинэ арслан төржээ
2010/07/22
Ч.Санжаадамба Монгол туургатны наадмын босоо...
2010/07/20
сурталчилгаа
сурталчилгаа
300px × 180px
Hiimori.mn on Facebook
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
:: Зурагтай мэдээ
Шинэ цолтонгууд -...
Арван жилийн...
"Амжилтын амт" -...
"Амжилтын амт"...
Начин болсон...
Он оны начин...
Дэлхийд ганцхан...
:: Үндэсний спортыг дэмжигч албан ёсны түншүүд
ТОП ТҮНШ
ТҮНШҮҮД
Нүүр хуудас
Бидний тухай
Сурталчилгаа байрлуулах
Санал хүсэлт
Холбоо барих
Copyright © 2009 Дизайн болон Програмыг
B1 LLC
Үндэсний спортын портал сайт
Hiimori.mn
WWW.HIIMORI.MN сайтнаас зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.