Тод магнай
Зар
Нутаг
Онигоо
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгч
МЭДЭЭ
БӨХЧҮҮД
БАРИЛДААНУУД
ФОТО
ВИДЕО
Хийморьлог зочин
Гарьд магнай
Домог, хууч яриа
Хөгтэй явдал
Зөвлөгөө
Дүрэм журам
Тодруулга
Амжилтын амт
Бусад
Фото мэдээ
Hiimori.mn » Мэдээ
Аймгийн арслан Н.Лхагвадорж: Цээжин дор нь орсон л бол даахгүйн зовлон байхгүй дээ
2010-02-22 09:25:22
Бөхчүүд:
.
Наадам:
Нутаг:
Булган аймаг
-Таныг Лхагвадорж гуай гэхээсээ илүү “Задгай шар” л гэлцэх юм?
-Энэ нэр намайг 6-7 орчим настай байхад манай нутгийн нэг өвгөний өгсөн нэр. Одоо намайг хаана ч явсан хүмүүс “Задгай” л гэж дууддаг юм. Би үүнд ер дургүйцдэггүй. 70 жил энэ нэрээр дуудуулаад муудсан зүйл алга аа. Би Булган аймгийн Сайхан сумын хүн. 1955 онд цэрэгт мордсон. Цэрэгт байхдаа нэлээд ноцолддог байлаа. 1959 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд Батсуурь аварга үлдэн давж аймгийн арслан цол хүртсэн юм. Тэрнээс хойш улсын наадамд барилдаж дөрвөн удаа 4 давсан. Ийм л амжилттай хүн дээ. Харин олон түмэн минь миний энэ өчүүхэн амжилтыг үнэлж, хүндэлж байдагт нь их баярлаж явдаг юм аа.
-Олон удаа дөрөв давсан хэрнээ начин цолгүй хоцорсон гэхээр танд харамсалтай санагдах үе байдаг уу?
-Би улсынхаа их баяр наадамд дөрвөн удаа 4 давсан хүн. Хүмүүс “Та тэр үед хэн нэгнийг нь гуйгаад начин болчихгүй яасан юм бэ” гэж асууж байдаг л юм. Тэр үедээ “Болох ёстой бол болдог жамаараа л болно биз” гэдэг байлаа. Би үүнийгээ шударга ёс гэж боддог. Би үнэнээр л явсан хүн. Одоо нас ахиад ирэхээр хааяа нэг “Та намайг авна биз дээ гээд нэг удаа ч болов хэлчихгүй яасан юм бол доо” гэж бодогдох үе байдаг л юм. Гэхдээ нэгэнт өнгөрсөн зүйлийн хойноос харамсаад яахав.
-Барилдаж явсан он жилүүдийн дурсамж гэвэл зөндөө л байгаа байх. Та онцлоод нэг сайхан дурсамж ярьж өгөөч?
-Ө.Эрдэнэ-Очир арслан миний дотны хүн. Би арслангаа маш их хүндэлж, хайрлаж явдаг. АХ-ын 39 жилийн ойгоор 3 давчихаад байж байтал дөрвийн давааны бөхчүүд амаа авлаа. Гэтэл нэг хүн ирээд “Ноднин жилийн у.н Ө.Эрдэнэ-Очир чамайг авлаа. Яаж барилдахаа чи мэдэх юм байгаа биз дээ. Цаадах чинь нэг барьж аваад тонгочвол унагаж л сална шүү дээ” гэсэн. Би ч гарлаа. Тэгсэн миний засуулаар Лүгдэв гуай таарсан. Намайг аваад гарахдаа “За хүүхээ, айхтар бяртай начин авлаа даа, чамайг. Чи жаахан хүлээж барилдана шүү” гэж байна. Би очоод барилдахгүй тойроод л, мань хүн дайраад л байлаа. Нэг хартал хоёр хөл нь солбиод их ойрхон харагдахаар нь “гүйдэг юм уу” гэж бодтол засуул маань “Юу хүлээсэн юм бэ чи” гээд зандарч байна. Би ч бараг хоёр нүдээ аниад л “гүйчихсэн” өргөж гаргаж ирэн унагачихаад туг руу гүйсэн. Эрдэнэ-Очирыг эргээд ирэхэд нь нөхөд нь “За яав” гэсэн чинь “өө, мэдэхгүй. Тэнгэр цэнхэртээд л явчихлаа” гэж байсан гэдэг. Тэгэхэд би тавын даваанд Нагнайдоржид унасан юм.
-Таны “гүйдэг” мэхийг хүмүүс их ярьдаг юм билээ. Энэ мэхээ ямар үед, яаж хийдэг байсан бол…?
-Гүйж ороод хоёр гарыг нь толгой дээгүүрээ хаяад л аль ч талаар нь хамаагүй өргөнө. Цээжин дор нь орсон л бол даахгүйн зовлон байгаагүй дээ. Жамц арслан гэж сайхан бөх байлаа, түүнийг даана. “Ноёны бөх” Жигмэддоржийг даана, Дэмүүл арсланг даана. Энэ бөхчүүд бол тухайн үедээ хамгийн хүнд жинтэй бөхчүүд нь байсан юм шүү дээ.
-Гүйх мэхийг огт хийж болдоггүй бөх гэж байх уу?
-Байна шүү. Өндөр бөхөд энэ мэхийг хийж болдоггүй юм. Гүйж ороод өргөөд гаргаад ирлээ гэхэд өрөөсөн хөл нь газар л байж байдаг. Хөндийрөхгүй шүү. Харахад өндөр бөхийн доогуур гүйх нь их амархан харагдаад байдаг. Яг гүйх гэхээр ёстой болдогтүй юм. Нэг жил тавын даваанд Хөвсгөлийн Ванчин гуай намайг амлалаа. Би гүйж ороод өрөөсөн хөлийг нь өргөдгөөрөө өргөсөн. Гэтэл нөгөө хөл нь газар чирээстэй. Би нэг урд нь, нэг ард нь гарч гүйсээр байгаад сүүлдээ тамир тэнхээ барагдаад өөрийн эрхгүй хөлийг нь даган гулсаад суучихаж билээ. Гүйнэ гэдэг чинь их эгзэгтэй мэх. Намхан бөхөд бол “гүйх” амархан л даа.
-Та одоо бөх хэр үзэж байна. Энэ залуусын барилдаан сэтгэлийг тань хэр хөдөлгөж байна даа?
-Ах нь хотод байдаг болохоор барилдаан үзнэ ээ, үзнэ. Бөхийн өргөө анх ашиглалтанд ороход би жаахан хандив өргөсөн юм. Тэгээд МҮБХ-ноос бөх үзэх эрхийн бичиг гардуулсан. Тэрийгээ бариад л ямар ч барилдаанд хаалтгүй орж ирнэ шүү дээ. Бөхийн холбооны хамт олондоо маш их баярлаж явдаг. Сүүлийн үеийн залуусын барилдаан сайхаан, сайхан. Барилдааны цаг хуваарь, бөхчүүдийн өмсгөл, дэг соёл гээд бидний үетэй харьцуулбал шал өөр болсон байнa. Гэхдээ монгол бөх мaaнь өөрөө гapaa, дэвээ, шавaa гээд бүгд нарийн дэг жаягтай. Гэм нь одооны бөхчүүд барилдахдаа ер өрөхгүй юм. Очоод л гар хөлөө сарвалзуулж байгаад бариад авах юм. Уг нь өрнө гэдэг чинь их нарийн зүйл байгаа юм. Өрж байна гээд хаа хамаагүй юм хийгээд байж болохгүй. Дээр үед шүдэнзний хайрцаг дээр нэг их сайхан өрсөн хоёр бөхийн зураг гардаг байсан юм. Тэр чинь л жинхэнэ монгол бөхийн өрөлт байхгүй юу.
-Залуустаа анхааруулж хэлмээр өөр зүйл юу байна вэ?
-Зөвхөн барилдааны бэлтгэл хийгээд байлгүй давхар биеийн тамирын дасгалууд их хийж байх хэрэгтэй. Ялангуяа гэдэсний булчингийн дасгал дутагдаад байна уу даа. Залуухан хэрнээ нэг их гэдэстэй бөхчүүд л явах юм. Энэ гэдэсний булчинг чангаруулдаг нэг дасгал байдаг юм. Өглөө эрт босоод өлөн дээрээ хүйтэн усаар гэдсээ сайн шавшиж бай. Эсвэл хүйтэн жин тавьж болно. Гэдэс сунана гэдэг маань цагаан цорой л сунаж байгаа хэрэг шүү дээ. Би одоо 75 настай. Гэхдээ дасгал сургуулиа орхиогүй л явна. Өглөө босоод хашаан дотроо гэрээ тойроод гүйнэ дээ. Гучин таван жил машин барьсан болохоор хоёр гар минь тохойгоороо тахир болчихсон. Тэрийгээ тэнийлгэх дасгал, гимнастик хийнэ. Одоо баргийн гүйх, алхах зэрэгт амьсгаадахгүй шүү.
-Одоо барилдаж байгаа залуусаас хэн анхаарлыг тань татаж байгаа бол…?
-Саяны барилдаануудад турүүлсэн Санжаадамба хүү байна. Сайхан ч хүү, сайн ч барилдаж байна. Нэлээд бяртай бололтой харагдаад байгаа юм. Гэм нь хөдөлгөөн удаан байна, мэхийг олон хувилбараар угсарч хийхгүй байна. Бас хийж байгаа мэхэндээ хүч өгөхгүй байна. Хүч өгнө гэдэг нь татаж ирээд суйллаа гэхэд суйлж байгаа гартаа хүчээ төвлөрүүлээд нөгөө гараа түлхэх жишээтэй. Дээхнэ үед Бээжин аваргыг гүйлгээ мэхэндээ хүчтэй гэдэг байсан. Хийж байгаа мэхээ хүчтэй, итгэлтэй хийсэн байхад ямар ч бөхийг унагах боломжтой.
-Та ярилцлага эхлэхийн өмнө ирэх наадмаар зодог тайлна гэж байсан. Тэр тухайгаа тодруулаач?
-Зодог тайлна гэдэг маань эртнээс уламжилж ирсэн маш том хүндэтгэлийн зан үйл юм. Харин сүүлийн үед ном горимоор нь зодог тайлдаг бөх гэж байхаа больж. Аварга, арслангууд нь ч тэр. Би одоо 75 настай. Ирэх зуны наадмаар бөхийн дэвжээндээ гарч, улсын цолонд хүрчихээр сайхан барилдаж байгаа нэг бөхөд зодог шуудаг, хадаг, цайтай өгнө гэж бодож байгаа. Одоо наадам болтол нэлээд хэдэн барилдаан болно. Тэр бүх барилдаануудыг үзээд цолд хүрэх хэмжээнд сайн барилдаж байгаа нэг хүүг сонгоно. Ямар ч байсан тэр хүү ойлгож, хүндэтгэж хүлээж авах байх аа. Мөн намайг зодог тайлахыг хараад дараа дараагийн бөхчүүд санаа авч, зодгоо ёс журмаар нь тайлж байг гэж бодсон юм. Энэ бол монгол бөхөд байсан, хойшид зайлшгүй байх ёстой зүйл.
Бөх сонин
:: Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
:: Сэтгэгдэл
Нийт:
:: МАНАЙ НУТАГ
Улаанбаатар хот
Архангай аймаг
Баян - Өлгий аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Говь Алтай аймаг
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дорноговь аймаг
Дорнод аймаг
Дундговь аймаг
Завхан аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Өмнөговь аймаг
Сүхбаатар аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг
Хөвсгөл аймаг
Хэнтий аймаг
Онцлох мэдээ
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь
Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний...
2010/06/08
Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Алтаргана-2010" Буриад бөхийн барилдаан
2010/07/28
15 аймагт шинэ арслан төржээ
2010/07/22
Ч.Санжаадамба Монгол туургатны наадмын босоо...
2010/07/20
сурталчилгаа
сурталчилгаа
300px × 180px
Hiimori.mn on Facebook
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
:: Зурагтай мэдээ
Шинэ цолтонгууд -...
Арван жилийн...
"Амжилтын амт" -...
"Амжилтын амт"...
Начин болсон...
Он оны начин...
Дэлхийд ганцхан...
:: Үндэсний спортыг дэмжигч албан ёсны түншүүд
ТОП ТҮНШ
ТҮНШҮҮД
Нүүр хуудас
Бидний тухай
Сурталчилгаа байрлуулах
Санал хүсэлт
Холбоо барих
Copyright © 2009 Дизайн болон Програмыг
B1 LLC
Үндэсний спортын портал сайт
Hiimori.mn
WWW.HIIMORI.MN сайтнаас зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.